2013-01-31-ний өдөр 09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ. НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд хийх урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа.
Гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтөд СХД-ийн 10-р хороо Баянхошуунд 2,3 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энэ хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад уламжилсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслийг нь урьдчилсан байдлаар гаргасан байна. Тухайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ барьж байгуулахад 3,3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. СБД-ийн 15 хороо, Дамбадаржаагийн 58-р сургуулийн орчимд 13 га газар 190 өрхийг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон байна. Энэ төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээг барихад 8,5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. 58-р сургуулийн эргэн тойронд эмнэлэг, үйлчилгээний 10 орчим байгууллага байдаг. Тэдгээр нь тус бүртээ халаалтын зуухтай юм байна. Эдгээрийг нэгдсэн шугам сүлжээтэй болгосноор тэдгээр зуухны утаа үйлдвэрлэлт бүрэн зогсоно гэсэн тооцоо хийжээ. Мөн Чингэлтэй дүүрэг 13,15-р хороо 72 –р сургуулийн орчимд 15 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Төлөвлөлтийн инженерийн байгууламж барихад 2,7 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан бөгөөд иженерийн байгууламжаас гадна энэ орчимд 3,6 км авто зам барихаар төлөвлөлтөд тусгажээ. СХД-ийн 5,6-р хороо Ханын материал орчимд дахин төлөвлөлт хийхээр зураг төслийг боловсруулсан байна. Уг төлөвлөлтөд 130 га газрыг хамрах бөгөөд 12156 хүн оршин сууна гэж тооцсон байна. Мөн энэ хэсэгт хотын захиргааны барилгыг барихаар төлөвлөжээ. БЗД-ийн 8,16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн эргэн тойронд 93,8 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энд инженерийн байгууламж барихад 13,3 тэрбум төгрөг зарцуулна. Мөн сургууль, цэцэрлэг барихад 4,5 тэрбум төгрөг зарцуулах нь. Чингэлтэй дүүрэг 7-р хороо МҮОНРТ-ийн орчимд 9,2 га газрыг дахин төлөвлөнө. Энэ хэсэгт инженерийн байгууламж барихад 1,6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнээс гадна 2,2 км автозам барина. БЗД-ийн 12-р хороо Ботаникын орчимд 15,2 га газарт дахин төлөвлөлт хийхээр боллоо. Гурван тэрбум төгрөгөөр инженерийн байгууламж барьж байгуулахаас гадна 3,7 км автозам барихаар төлөвлөсөн гэсэн мэдээллийг төлөөлөгчдийг танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн 03 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг дээрхи төлөвлөлт хийгдсэн байршил тус бүрт 2013 оны 01 сарын 26,27-ны өдрүүдэд иргэдтэй уулзан, иргэд оршин суугчдын санал авсан.
Тооцоогоор эхний ээлжинд нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлтийг хийхэд нийт 179,8 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шийдвэрлэх хэрэгтэй байна. Тухайлбал:
Инженерийн гол шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг барихад 84,9 тэрбум төгрөг
- Авто зам барихад 18.7 тэрбум төгрөг Сургууль, цэцэрлэг барихад 76.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Хүрэх үр дүн:
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн 03 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг дээрхи төлөвлөлт хийгдсэн байршил тус бүрт 2013 оны 01 сарын 26,27-ны өдрүүдэд иргэдтэй уулзан, иргэд оршин суугчдын санал авсан.
Тооцоогоор эхний ээлжинд нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлтийг хийхэд нийт 179,8 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шийдвэрлэх хэрэгтэй байна. Тухайлбал:
Инженерийн гол шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг барихад 84,9 тэрбум төгрөг
- Авто зам барихад 18.7 тэрбум төгрөг Сургууль, цэцэрлэг барихад 76.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Хүрэх үр дүн:
- Гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж, орон сууцжуулах төслөөр 5 хороололд 37900 айлын орон сууц баригдсанаар хотын агаарын бохридлын цөм хэсэгт байрлах нийт 7355 нэгж талбар буюу хашааны газар чөлөөлөгдөж, одоо байгаа гэр хорооллын 30 хувийн утаа үйлдвэрлэгч яндан үгүй болно.
- Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, нөхцөл сайжруулах 7 төслийн хүрээнд 2920 нэгж талбар бүхий хашааны газарт дахин төлөвлөлт хийж 4744 айлын амины тохилог орон сууцны хороолол бий болно. Гэр хорооллын ердийн галлагаатай 4700 зуух үгүй болно.
- Дээрх 12 төслийг хэрэгжүүлсэнээр 42.6 мянган айл инженерийн шугам сүлжээ бүхий тохилог сууцанд орж, агаарын бохирдол 30 хувиар буурч 2000 оны агаарын бохирдлын үзүүлэлтийн хэмжээнд хүрэх боломжтой. Мөн хотын хөрс, усны бохирдол болон тоосжилтын асуудал давхар шийдэгдэж хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ.
Tricks for the Tasty Tour - Bestbet happyluke happyluke 카지노사이트 카지노사이트 961Sports Betting & Casino | ACbet
ReplyDelete