Wednesday, February 6, 2013

Газраа алдана гэж айх хэрэггүй

Гэр хороолыг дахин төлөвлөх ажлын хүрээнд төлөвлөж, хийгдэж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбаттай ярилцлаа.
-Гэр хорооллыг дахин төлөвлөх газруудын байршлыг өнгөрсөн долоо хоногт товлолоо. Энэ ажлыг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?  -Иргэдийн төлөөлөгчдийн өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит хуралдаанаар гэр хорооллыг дахин төлөвлөлтийг эхлүүлэх эхний ээлжийн долоон байршил тогтоогдсон. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг дэд бүтцэд бүрэн холбогдсон, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороо тус бүрээр боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Энэхүү мөрийн хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сар гэхэд эхлүүлэх учиртай. Мөн 2030 он хүртэлх хотын ерөнхий төлөвлөгөөг анх удаа УИХ-аар батлуулах гэж байгаатай холбогдуулан бид гэр хорооллын дахин төлөвлөх ажлыг эхлүүлэх зайлшгүй шардлагатай байгаа юм. Эхний ээлжид Засаг даргаар ахлуулсан, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлын хэсгүүдийг ахлаад иргэдтэйгээ уулзаж, энэ ажлыг танилцуулсан байгаа. 

Thursday, January 31, 2013

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх эхний ээлжийн байршил

2013-01-31-ний өдөр 09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ. НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд хийх урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа.

Л.Шагдаррагчаа: Иргэдийн хурлын 45 төлөөлөгч бүгд хууль зөрчсөн тогтоол гаргачихвий гэсэн болгоомжлол надад байна.

2013-01-31-ний өдөр 09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ. НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд хийх урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа.

Friday, December 28, 2012

Холбоо барих

Овог нэр: Сорогжоогийн ОЧИРБАТ
Төрсөн он сар өдөр: 1971.03.21
Утас : 99117776
И-майл хаяг: s.ochirbat@citycouncil.mn

Monday, November 19, 2012

Сорогжоогийн ОЧИРБАТ

Овог нэр: Сорогжоогийн ОЧИРБАТ
Төрсөн он сар өдөр: 1971.03.21
Төгссөн сургууль:
  • 2003-2004     Удирдлагын академи
  • 1997-1999     Монгол Улсын Их сургууль
  • 1990-1994     Монгол Улсын Их сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол:
  • Дээд, Доктор (Ph.D), Газар зүйч, газар зохион байгуулагч
Ажилласан байдал:
  • 2011 оноос ЗТБХБ яамны төслийн зохицуулагч
  • 2006-2011     ЗТБХБ яамны газрын дарга
  • 2005-2006     Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга
  • 1998-2005     Хот байгуулалтын хүрээлэнгийн секторын эрхлэгч
  • 1996-2000     Тогтвортой амжиргаа төслийн зөвлөх
  • 1993-1996     Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
  • 2003 оноос Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын дарга
Гавъяа шагнал:
  • Алтан гадас” одон,  
  • Байгаль орчин, газрын харилцааны тэргүүний ажилтан
Сонгуульт ажил:
  • 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.
И-майл хаяг: s.ochirbat@citycouncil.mn