Wednesday, February 6, 2013

Газраа алдана гэж айх хэрэггүй

Гэр хороолыг дахин төлөвлөх ажлын хүрээнд төлөвлөж, хийгдэж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбаттай ярилцлаа.
-Гэр хорооллыг дахин төлөвлөх газруудын байршлыг өнгөрсөн долоо хоногт товлолоо. Энэ ажлыг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?  -Иргэдийн төлөөлөгчдийн өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит хуралдаанаар гэр хорооллыг дахин төлөвлөлтийг эхлүүлэх эхний ээлжийн долоон байршил тогтоогдсон. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг дэд бүтцэд бүрэн холбогдсон, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороо тус бүрээр боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Энэхүү мөрийн хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сар гэхэд эхлүүлэх учиртай. Мөн 2030 он хүртэлх хотын ерөнхий төлөвлөгөөг анх удаа УИХ-аар батлуулах гэж байгаатай холбогдуулан бид гэр хорооллын дахин төлөвлөх ажлыг эхлүүлэх зайлшгүй шардлагатай байгаа юм. Эхний ээлжид Засаг даргаар ахлуулсан, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлын хэсгүүдийг ахлаад иргэдтэйгээ уулзаж, энэ ажлыг танилцуулсан байгаа.